Их Британийн домогт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм жолооны ард суух эрхээ хагас жилээр хасуулсан тухай CNN мэдээлжээ. Олны хайр хүндлэлийг хүлээсэн алдарт хөлбөмбөгчин жолоо барьж байхдаа гар утсаа хэрэглэж байснаас ийн шийтгүүлсэн байна.
Энэ жил 43 настай Бекхэм өмнө нь таван удаа зөрчил гаргасан байсан ба энэ удаагийнх зургаа дахь нь болсноор хуулийн дагуу жолоо барих эрхийг нь түр хугацаанд түдгэлзүүлсэн тухай Лондон хотын шүүх мэдэгджээ. Өмнөх зөрчлүүд нь ихэвчлэн хурд хэтрүүлсэн байгаа юм.