Швейцар улсад 125 жил үйл ажиллагаа явуулж буй туршлагатай “Julius Baer” нэртэй арилжааны банк нь “Seba Crypto AG”-тэй хамтран ажиллахаар болсноо ийнхүү олон нийтэд ил болголоо.
Банк энэхүү тохиролцлынхоо талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд хэрэглэгчид, харилцагчдын зүгээс криптовалют эзэмших, хадгалах, арилжих, хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдсэнтэй холбогдуулан ийм алхам хийж байна гэжээ.
“Julius Baer” банк нь “Seba Crypto AG”-гийн тодорхой хэмжээний хувьцааг эзэмшдэг төдийгүй, хэрэглэгч харилцагчдадаа шинэ дижитал өмчийн үйлчилгээг хүргэхээр сэтгэл шулуудсан байна.
Цюрих хотод төвтэй тус банк нь уламжлалт болон дижитал өмчийн хоорондох зөрүүг арилгаж, Seba-гийн инновацилаг платформыг ашиглахыг зорьж байна.
Тэдний хооронд байгуулагдсан тохиролцол хүчин төгөлдөр үйлчлэх эсэх нь “Seba” Швейцарын санхүүгийн зохицуулах хорооноос банк болон үнэт цаасны арилжааны үйлчилгээний зөвшөөрөл авч чадах эсэхээс хамаарах юм.
Уг зөвшөөрлийг “Seba Crypto” группт олгох эсэх шийдвэр нь энэ оны сүүлчээр эцэслэн гарах ажээ.