Испани улсад жил бүр уламжлал болон зохиогддог Бухын наадмын үеэр нэгэн харамсалтай явдал болжээ. “Галт бух”-ын үзүүлбэр үзэхээр цэнгэлдэх хүрээлэнд цугларсан үзэгчдийг баясгах ёстой байсан бух эвэрт нь асаасан галнаас айсандаа мод мөргөж, тэр дороо үхсэн байна.
Хэдий аюултай үзүүлбэр ч гэлээ буханд хөөгдөх, нэн ялангуяа эвэрт нь гал асаасан буханд хөөгдөх нь испаничуудын хувьд эр зориг, авхаалж самбаа шаардсан эрсдэлтэй үйлдэл ч гэлээ мөргүүлж гэмтэлгүй барианд орох нь тухайн жилдээ азтай байхыг бэлгэддэг байна.