~Японд сүүлийн 25 жилд тохиолдоогүй “далайн хар шуурга” нүүрлэв~
Япон улсад сүүлийн 25 жилд болоогүй далайн хар шуурга нүүрлээд байна. Жеби нэртэй далайн хар шуурганы улмаас хүчтэй салхи, хөрсний нуралт, үер усны гамшиг тулгараад байгаа юм.
Кобэ болон Осака мужуудад олон зуун мянган хүнд нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байхыг сануулсан байна. Киото, Осака, Кобэд галт тэрэгний үйлчилгээг түр зогсоосноос гадна, 700 гаруй нислэгүүд цуцлагджээ.
Кансайгийн олон улсын нисэх буудлын нилээд хэсэг усанд автаж, үүрэн телефоны сүлжээ барихгүй байна. Дашрамд хэлэхэд сүүлийн саруудад Япон улсад түүхэнд байгаагүй халж, хөрсний нуралт гулсалт үүсч, үер болсны уршигаар олон зуун хүн амиа алдаад байгаа юм.