Нүүр хуудас Гадаад мэдээ Японы санхүүгийн томоохон компани дижитал WALLET ашиглана

Японы санхүүгийн томоохон компани дижитал WALLET ашиглана

87
0
Japna-sanhuugiin-company
Японы санхүүгийн томоохон компани дижитал WALLET ашиглана

Японы санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хамгийн том компаниудын нэг болох SBI Group нь блокчейны аюулгүй байдлын стартаптай хамтран дижитал wallet буюу түрийвч хөгжүүлэхээр болсон байна.

SBI Holdings-ын охин компани болох SBI Virtual Currencies нь өнгөрсөн 6 дугаар сард VCTRADE нэртэй криптовалют арилжааны газрыг байгуулсан юм. Тэгвэл уг арилжааны газартаа зориулан шинээр дижитал түрийвч нэвтрүүлэхээр болжээ. Дашрамд хэлэхэд VCTRADE нь Япон улсын хамгийн анхны банкны дэмжлэгтэй, засгийн газрын зөвшөөрөлтэй криптовалют арилжааны газарт тооцогддог.

SBI Holdings-ын зүгээс аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж байгаа нь хэдэн жилийн өмнө Японы криптовалют арилжааны газрууд хакерын дайралтанд өртдөг байсантай холбоотой.

Энэ талаар SBI Holdings-ын захирал Ёшитака Китао хэлэхдээ “2014 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хийгдсэн хакерын дайралтууд нь ихэвчлэн аюулгүй байдлын сул талуудыг ашигласан шинжтэй байна. Харин wallet-ын технологийг нэвтрүүлэхээр аюулгүй байдал үлэмж сайжирдаг нь нотлогдсон зүйл” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here