Нүүр хуудас Гадаад мэдээ Японы шинэ Засгийн газрын бүтцэд хоёр эмэгтэй сайд багтжээ.

Японы шинэ Засгийн газрын бүтцэд хоёр эмэгтэй сайд багтжээ.

146
0

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Либерал ардчилсан намын удирдлагын бүтцэд өөрчлөлт хийв.

Мөн тэрээр Засгийн газрын бүрэлдэхүүнд ч шинэ гишүүдийг нэмэхээр төлөвлөснөө мэдэгдээд байсан. Шинэ сайд нарын нэрс өнөөдөр тодорхой болов.

-Олон нийтийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дарга асан Таро Коног Гадаад хэргийн сайдаар,

-Либерал ардчилсан намын Бодлогын судалгааны зөвлөлийн дарга Ицунори Онодераг Батлан хамгаалахын сайдаар,

-Хөдөө аж ахуйн сайд асан Ёшимаса Хаяашиг Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайдаар,

-Либерал ардчилсан намын Ерөнхий зөвлөлийн дарга Сэйко Нодаг Дотоод хэрэг, харилцаа холбооны сайдаар,

-Кэн Сайтог Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын сайдаар,

-Ёко Камикаваг дахин Хууль зүйн сайдаар,

-Хироши Кажияамаг Бүс нутгийг нөхөн сэргээх сайдаар,

-Шуничи Сузукиг Токиогийн зуны олимпын наадмын сайдаар,

-Тошимицу Мотегиг Эдийн засгийг сэргээх сайдаар тус тус томилно гэсэн хүлээлт байна.

Ерөнхий сайд Шинзо Абэ одоогийн Шадар сайд, Сангийн сайд, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэр, Газар, дэд бүтэц, тээврийн болон Аялал жуулчлалын сайд, ЗГХЭГ-ын дарга нарыг хэвээр нь үлдээхээр шийдвэрлэжээ.

Японы Засгийн газар нийт 19 сайдтай. Тэднээс 6 сайдыг халж, шинэ сайд нарыг удахгүй томилно. Дээрх 9 сайдын зарим нь одоо өөр яамыг удирдаж байгаа юм.

Засгийн газрын бүтцэд хоёр эмэгтэй сайд багтах болсныг NHK телевиз онцоллоо. Шинэ сайд нар Эзэн хааны ордонд тангаргаа өргөснөөр, албан ёсоор ажлаа хүлээн авсанд тооцогддог байна.

Энэ ёслолын дараа Ерөнхий сайд Шинзо Абэ хэвлэлийн хурал хийн, танхимдаа оруулсан халаа сэлгээний шалтгааныг тайлбарлах аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here