~Япон улсад байгалийн гамшиг нүүрлээд байна~
Японд хүчтэй аадар борооны улмаар нүүрлэсэн үерийн гамшиг, хөрсний гулгалтаас болж амь насаа алдсан хүний тоо нэмэгдэж 62-т хүрчээ.
Үүний зэрэгцээ 45 хүн ор сураггүй алга болсонд тооцогдож байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Хонсю арлын баруун өмнөд нутгийн Хирошима мужид Сикоку арлын Эхимэ мужид олон хүн амь насаа алджээ. Мөн 6 хүний биеийн байдал онц хүнд байгаа бол 45 хүн сураггүй болсон гэжээ.
Амь насаа алдсан хүний тоо 76-д хүрсэн бөгөөд өнгөрсөн баасан гарагт Японы төв болон баруун өмнөд нутагт хүчтэй аадар бороо орсноос үерийн гамшиг нүүрлэж хөрсний гулгалт үүссэн байна.