Нүүр хуудас Гадаад мэдээ ЯПОН: Хурдан галт тэрэгний ШИНЭ ЗАГВАР батлагдлаа

ЯПОН: Хурдан галт тэрэгний ШИНЭ ЗАГВАР батлагдлаа

115
0
hurdan-galt-tereg-m-700-s
Remove term: "М-700-S" загварын галт тэрэг "М-700-S" загварын галт тэрэг

Төмөр замын үйлчилгээний “Шинкансен” компани,

Ирэх 2020 онд Токиогийн олимпийн наадам эхлэхээс өмнөхөн буюу зургаадугаар сард шинэ загварын хурдны галт тэргээ ашиглалтад оруулна” гэв.

Японы төмөр замын үйлчилгээний төв компани “М-700-S” загварын галт тэргээ өнгөрөгч 2018 оноос туршин хөдөлгөөнд оруулаад буй юм байна. Энэ галт тэрэгний их бие одоо үйлчилгээнд явж байгаа “Шинкансен” галт тэрэгний гол загварыг уламжилсан боловч агаарын эсэргүүцлийг бууруулахаар сайжруулсан загвартай байна.

Мөн “М-700-S” загварын хурдан галт тэрэг газар хөдлөлтийн болон бусад онцгой үед цахилгаан хангамжгүй болвол лити-ион батерей буюу дахин цэнэглэдэг шингэн зай хураагуурын системээр өөрөө ажиллах боломжтой байна. Ингэснээрээ энэ нь дэлхийн хурдны галт тэрэгний анхны шинэ хувилбар болж байгаа юм байна.

Түүнээс гадна аюулгүй байдлын үүднээс галт тэрэг дотроо одоо ажиллаж байгаа хурдны галт тэрэгнээс ч олон камертай, онцгой үед галт тэрэгний багийн гишүүдээс гадна удирдлагын төвтэй холбогдож утсаар ярих боломжийг зорчигдод бүрдүүлж тоноглосон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here