Нүүр хуудас Гадаад мэдээ “Брюсселийн төв вокзалд болсон дэлбэрэлт террорист үйлдэл байсан” гэлээ.

“Брюсселийн төв вокзалд болсон дэлбэрэлт террорист үйлдэл байсан” гэлээ.

178
0

6-р сарын 20-ны өдөр Бельгийн нийслэл Брюссель хотын төмөр замын төв вокзалд амиа золиослон халдлага үйлдэхийг завдсан этгээдийг цэргүүд буудан устгасан талаар ТАСС  агентлаг уламжлав. “Жижиг оврын тэсрэх төхөөрөг суурилуулж байна” гэсэн мэдээлэл авсан цэргүүд сэжигтэнийг буудан устгасан байна. Брюсселийн галт тэрэгний төв буудал дээр жижиг хэмжээний дэлбэрэлт болсон ба дэлбэрэлтийн улмаас хохирсон иргэн байхгүй хэмээн мэдээлж байна.

Амиа золиослогчийн галт тэрэгний буудлыг дэлбэлэх төлөвлөгөө бүтэлгүйтсэний дараа түүнийг хууль сахиулах албаныхан буудсан гэнэ. Прокурорын албанаас “Сэжигтэн хүндээр шархдсаны улмаас нас барсан”  мөн болсон үйл явдлыг алан хядах үйл ажиллагаа байсан хэмээн үзэж байгаа талаар мэдэгдсэн байна.

Бельгийн La Libre Belgique сонинд бичсэнээр будуулсан амиа золиослогч эрэгтэй үүргэвч үүрч, тэсрэх бөмбөгөөр тоноглогдсон бүс зүүсэн байсан аж. Тэрээр тэсрэх бөмбөгийг ажиллуулснаар галт тэрэгний буудал дээр байсан цэргүүдийн анхааралд өртжээ.

Галт тэрэгний буудал болон ойролцоох албан байгууллагууд, Grand Place талбай дээр байсан иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн тус буудлаар дамжин өнгөрдөг метроны хөдөлгөөнийг цагдаагийн газрын тушаалаар түр зогсоосон байна.

2016 оны гуравдугаар сарын 22-нд гурван амиа золиослогч Бельгийн Завентем нисэх онгоцны буудал болон Мэлбийк метроны буудал дээр  тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 32 хүн амь үрэгдсэн билээ. Тус алан хядах үйл ажиллагааг Исламын улс алан хядах бүлэглэл зохион байгуулсанаа мэдэгдсэн юм.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here