Нүүр хуудас Гадаад мэдээ “Оскар”-ын шагналт Хавьер Бардем

“Оскар”-ын шагналт Хавьер Бардем

144
0
Javier Bardem The 80th Annual Academy Awards (Oscars) - Press Room Los Angeles, California - 24.02.08 Credit: (Mandatory): Nikki Nelson / WENN

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт Хавьер Бардем ирэх сард худалдаанд гарах “Esquire” сэтгүүлийг чимэхээс гадна сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.                                   -Та тийм ч их сэтгүүлийг чимээгүй. Гэхдээ та “Esquire” сэтгүүлийн шинэхэн дугаарыг гайхалтай төрхөөрөө чимлээ. Сэтгэгдэл ямар байна?                                                                                                                     -Гайхалтай байна. Үнэнийг хэлэхэд миний зурагтай сэтгүүл борлогдох болов уу хэмээн сэтгэл зовниж байна.  -Та тун хөгжилтэй юм.  -Би үнэнгээ л хэлсэн юмсан.                                                                                                           -Испанийн кино урлагийг холливуудад төлөөлж буй цөөхөн уран бүтээлчийн нэг бол та. Заримдаа энэ бүхэн дарамттай санагддаг уу?

-Үгүй гэвэл худлаа ярьсан болох байх. Заримдаа Америк, Испани хоёрын голд гацчихдаг. Зарим үзэгчид намайг Испани хүн учир холливуудад алдаршихад хялбар байсан гэдэг. Харин зарим нэг үзэгч өөрийн боломжоороо холливуудад танигдсан гэдэг. Гэхдээ энэ хоёр хоёулаа нөлөөлсөн гэж бодож байна.                          -Таны эхнэр гайхалтай үзэсгэлэнтэй. Пенелопе Крус өнөөг хүртэл олон залуусын харцыг булаасаар байгаа. Энэ бүхэн танд хэрхэн нөлөөлж байна.

-Пенелопе Крус  бол миний эхнэр. Тиймээс түүн рүү минь харах хэрэггүй. Эхнэрийн минь гоо үзэсгэлэн намайг галзуурах шахдаг. Би түүнгүйгээр ирээдүйн амьдралаа төсөөлж чадахгүй. Би эхнэртээ ухаангүй дурласан.
-Та хоёр 2008 онд дэлгэцнээ гарч байсан “Vicky Cristina Barcelona” кинонд хамтран тоглосны дараагаас болзож эхэлсэн. Энэ талаараа?

-Тийм ээ. Би одоо хүртэл найруулагч Уоду Элленд талархдаг. Хэрвээ намайг энэ киноны нэг хэсгээр  сонгоогүй байсан бол би энэ гайхалтай бүсгүйтэй учрахгүй байсан. Би түүнийг их эртнээс мэддэг байсан. Гэхдээ анх удаагаа л “Vicky Cristina Barcelona” кинонд л хамтран ажилласан. Зураг авалт эхэлсэн цагаас л миний бүх анхаарал Пенелопе дээр төлөвлөрчихсөн. Би түүнээс харцаа салгаж чадахгүй байсан. Тэр үед л би энэ бүсгүйг заавал эхнэрээ болгох хэрэгтэй юм байна гэх бодол төрсөн.

-Гэхдээ “Vicky Cristina Barcelona” кинонд Пенелопегээс гадна Скарлет Йохансон тоглосон. Яагаад хоёр бүсгүйгээс нэгийг нь сонгов? – Чи ч ямар асуулт асуухаа мэдэх юм аа. Би хоёр зүрхтэй байсан бол хоёулыг нь зэрэг хайрлаж болох л байлаа. Гэхдээ би чинь ганцхан зүрхтэй шүү дээ.
-2010 оны долоодугаар сард холливууд дахин нэг хосоор бүл нэмсэн. Та хоёр гэрлээд хэдийнэ долоон жил болжээ. -Тийм ээ цаг хугацаа хэтэрхий хурдан явж байна. Үнэнийг хэлэхэд би эхнэртээ өдөр бүр дурладаг. Анх түүнийг болзоонд урьж байхад миний зүрх их хүчтэй цохилж байсан. Одоо хүртэл зүрх минь тэр өдрийх шиг хүчтэй цохилсоор байгаа.

-Яриаг тань сонсохоор та үнэхээр романтик нэгэн бололтой. -Тийм шүү.

-Лео, Луна нар сайн уу. Лео бол хосын том хүү бөгөөд 2011 онд мэндэлсэн юм. Харин Луна 2013 онд мэндэлсэн билээ. -Тийм ээ тэд сайн байгаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here