17 настай хүү ЦУС ТОГТООХ өвөрмөц аргыг олж шинэ НЭЭЛТ хийжээ
Хүндээр гэмтэж бэртсэн хүмүүст үзүүлэх анхны бөгөөд хамгийн чухал тусламж нь цусыг нь тогтоох явдал байдаг юм. Цус алдсанаар хүн үхэх ч аюулд ордог учир түргэн хугацаанд тогтоох нь тун чухал байдаг юм.
Тэгвэл АНУ-ын эрдэмтэн Жое Ландолина цус тогтоох тун өвөрмөц аргыг олсон байна. Хагас шингэн буюу гель хэлбэрийн түрхлэгийг хэрэглэж, маш богино хугацаанд цус тогтоох боломжийг судлаач Жое Ландолина олгож байгаа юм. Хүмүүс гараа зүсч гэмтээснийхээ дараа шархны наалт ашиглан цусаа тогтоож мөн халдвар оруулахаас сэргийлдэг. Гэхдээ энэ нь цусыг богино хугацаанд тогтоох оновчтой арга биш байдаг байна. Харин шинээр бүтээгдсэн түрхлэгийн тусламжтайгаар цусыг ердөө 12 секундэд тогтоох боломж бүрдээд байна. Энэхүү түрхлэг нь мөн халдвараас сэргийлэх ач тустай юм.
Хамгийн сонирхолтой нь Жое Ландолина ердөө 17 настай байхдаа энэ санаагаа бодож олж, туршилт судалгааг явуулж эхэлсэн байна. Өдгөө 22 настай Жое бүтэн 5 жилийн турш энэхүү түрхлэгийг илүү боловсронгуй болгохоор ажиллаж байгаа юм.