27 настай Ким Жон-хёныг сүүлчийн замд нь үджээ
Азид алдартай K-поп урсгалын томоохон төлөөлөгч “SHINee” хамтлагийн гоцлол дуучин өнгөрсөн даваа гаригт Сөүл хотын Ганнам дүүрэг дэх студид амиа хорлосон билээ. Тэр дөнгөж 27 настай байсан.
Ким Жон-хёны үхэл K-поп урсгалын хэдэн зуун мянган шүтэн бишрэгчдэд уй гашуу авчирсан юм. Түүнийг санхүүгийн бэрхшээл болон шахуу ажлын хуваариас болж стресст орсон гэж таамаглаж байгаа ч найздаа бичсэн захидалдаа алдар нэр, депрессээс болж шаналж буй тухай бичсэн байжээ.
Ким Жон-хёныг даваа гаригт студидээ амиа хорлосон байхыг нь олсон билээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч хэдийнэ нас барсан байсан юм. Оршуулгад нь гэр бүлийнхэн, хамтлагийн гишүүдээс гадна цөөн хэдэн уран бүтээлч оролцсон гэнэ.