Нүүр хуудас Гадаад мэдээ 54 жилийн дараах 11-р сарын цас

54 жилийн дараах 11-р сарын цас

261
0
54 жилийн дараах 11-р сарын цас
54 жилийн дараах 11-р сарын цас
Пүрэв гарагийн өглөө токио хотноо цас орсон нь Японд 54 жилийн хугацаанд 11 сард цас орж байгаа хамгийн анхны тохиолдол болж байгаа юм. Өмнө нь ийм тохиолдол 1962 оны 11-р сард тохиож байсан талаар Японы ус цаг уурын албанаас мэдээлсэн юм.

Цаг агаарын хэм бараг 0’C рүү дөхөж очсон ба энэ нь Японы намрын улиралд ховор тохиолддог юм байна.

Ус цаг уурын албанаас мэдээлснээр цас Канто болон Кошин зэрэг уулархаг нутгаар хуримтлагдаж 15 см хүртэл зузаан болох бол Токиогийн 23 дүүрэгт 2 см хүртэл зузаан цас орох төлөвтэй байгаа аж.

Цас өглөөний 6:15 цагт Токио хотын төвөөр орж эхэлсэн ба энэ нь дунджаас 40 хоногийн өмнө, өнгөрсөн жилийнхээс 49 хоногийн өмнө орсон явдал байв. Ёкохама, Уцномия зэрэг хотуудад мөн хур тунадас ажиглагдсан байна.

Цас орсноос болж галт тэрэгнүүд цагийн хуваариасаа бага зэрэг хоцорчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here