Нүүр хуудас Гадаад мэдээ Apple” компанийн ерөнхий дизайнер өрх тусгаарлажээ

Apple” компанийн ерөнхий дизайнер өрх тусгаарлажээ

173
0
Jonny
Apple” компанийн ерөнхий дизайнер өрх тусгаарлажээ

“Apple” компанийн ерөнхий дизайнер, Британийн иргэн Жони Айв энэ компаниасаа гарч, өөрийн гэсэн фирм байгуулж байна. Түүний “Apple”-д гүйцэтгэсэн ажлын үр дүнд энэ компани дэлхий дахинаа амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Жони Айв нь “Мак”, “Айпод”, “Айфон” зэрэг бүтээгдэхүүний дизайныг гаргасан нэгэн юм. Харин одоо тэрбээр “ЛауФром” нэртэй дизайны фирм байгуулж байна. Түүний хамгийн анхны үйлчлүүлэгчээр “Apple” компани байх гэнэ. “Apple” компанийн тэргүүн Тим Кук ч Жони Айвын компанийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэхийн аргагүй гэж тэмдэглэжээ.

Жони Айвыг “Айфон”-ы худалдаа буурч, хөрөнгө оруулагчдын сэтгэл түгшиж байгаа энэ үед “Apple” компаниас гарлаа гэж хэвлэлүүдэд тэмдэглэж байна. Харин тэрбээр “30 шахам жилийн турш тоолж баршгүй олон төсөл дээр ажилласны эцэст би хаана ч байхгүй дизайнерын баг бүрдүүлж чадсандаа хамгийн ихээр бахархаж байна” гэжээ.

Жони Айвын байгуулсан шинэ фирмийн тухай мэдээлэл бага байна. Зарим хэвлэлд тэмдэглэснээр энэ компани Калифорнид байрлаж, “ухаалаг хувцас” боловсруулахад төвлөрч ажиллана гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here