“Spice Girls”-ийн гишүүн асан Geri Halliwell-ийн ТӨЛБӨРГҮЙ, НЭЭЛТТЭЙ СУРГУУЛЬ
Алдарт “Spice Girls” хамтлагийн гишүүн асан Geri Halliwell Их Британи улсын боловсрол хариуцсан яамтай холбоо тогтоож, шинэ сургууль нээгээд байна.
Түүний хүсэл бол урлаг болон бизнесээр дагнасан ямар ч үнэ төлбөргүй бөгөөд элсэхэд нээлттэй сургууль байгуулах явдал юм.
Өөрөө багагүй хөрөнгөтэй, дээрээс нь Formula 1-ийн эзэн, тэрбумтан Christian Horner-тэй гэрлэсэн учраас түүнд санхүүжилтын тал дээр асуудал байхгүй нь ойлгомжтой.
Тэрээр энэ сургуулийн төслийнхөө тухай “Би боловсрол мэдлэг амьдралын суурь гэдэгтэй санал нийлдэг. Энэ бол хүний амьдралын хамгийн чухал хөрс юм. Үүнийг хүн бүр хүртэх эрхтэй” хэмээжээ.
Түүний төлөвлөгөө Лондон хотын хойд хэсгээр байгуулагдах төлөвтэй байгаа аж.