~Аврах тусгай ангийн шүхэрчид 110 удаагийн шүхрийн буулт хийлээ~
ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах Хүй долоо худагт зохион байгууллаа.
Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилготой дадлага буултанд 20 орчим алба хаагч хамрагдсан юм.
Энэ удаагийн дадлага сургуулийг МИ-171 нисдэг тэргээр зохион байгуулж, аврагчид нийт 110 удаагийн шүхрийн буултыг хийлээ.