Нүүр хуудас Нийгэм Автобусаар үйлчлүүлдэг иргэдийн тоо буурсан дүн гарчээ

Автобусаар үйлчлүүлдэг иргэдийн тоо буурсан дүн гарчээ

148
0
niitiin-teewer
Автобусаар үйлчлүүлдэг иргэдийн тоо буурсан дүн гарчээ

Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн 2018 оны статистик үзүүлэлтүүдийг гаргажээ,

Тодруулбал, өнгөрсөн онд нийтийн тээврээр давхардсан тоогоор 178.7 сая хүн үйлчлүүлсэн байна. 2017 онд давхардсан тоогоор 196.2 сая хүн үйлчлүүлсэн гэсэн судалгаа байгаа аж. Эндээс үзэхэд, нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэдийг тоо буурсан нь харагдаж байгаа юм.

~Автобусаар үйлчлүүлдэг иргэдийн тоо буурсан дүн гарчээ~

Зорчигчдын 28.1 хувь нь нийтийн тээврээс буухдаа картаа дардаг бол үүгээр 11 хувь нь дамжин суулт хийсэн гэх судалгаа гарсан байна. Нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэдийг ангилалд оруулж үзвэл, нийт зорчигчдын 47.7 хувь нь том хүн, 15 хувь нь хүүхэд, 19.8 хувь нь ахмад, 7.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 7.1 хувь нь оюутан, 3.35 хувь нь цагдаагийн алба хаагч, 0.05 хувь нь хүндэт донор байна.

Өнгөрсөн онд нийслэлийн тээврийн газарт хийгдсэн томоохон ажлуулын нэг бол нийтийн тээврийн чиглэлийн урт нэмэгдүүлсэн юм. Тухайлбал, 2018 онд нийтийн тээврийн чиглэлийн урт 3735.4 км болж нэмэгджээ. Энэ тоо 2017 онд 3696.3 км байсан юм. Мөн нийтийн тээврийн зогсоолын тоо 946 болж 2017 оны мөн үеэс 18 хувиар өссөн аж.

Харин өдөрт шугаманд ажилладаг тээврийн хэрэгслийн тоо 2017 онд 1046 байсан бол өнгөрсөн онд 963 болж буурчээ.

эх сурвалж: medee.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here