Нүүр хуудас Нийгэм “Авто тээврийн хяналт шалгалт-2018” нэгдсэн зөвлөгөөн боллоо

“Авто тээврийн хяналт шалгалт-2018” нэгдсэн зөвлөгөөн боллоо

321
0
auto teewriin undesnii zowlogoon
"Авто тээврийн хяналт шалгалт-2018"с
Авто тээврийн үндэсний төв 2018 оныг “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” жил болгон зарласан байна.

Үүнтэй холбоотойгоор босоо тэнхлэгийн авто замын хяналт шалгалтыг сайжруулах, авто замын осол, зөрчлийг бууруулах тал дээр мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахаар “Авто тээврийн хяналт шалгалт-2018” нэгдсэн зөвлөгөөнийг Дорноговь аймагт зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Авто тээврийн үндэсний төвийн Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд дэх салбар, Цагдаагийн газар, Орон нутагт тээвэрлэлт хийдэг аж ахуй нэгжүүд оролцлоо. Зам тээврийн ослыг бууруулах зорилгоор 2017-2020 онд хэрэгжих “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг Дорноговь аймаг батлаад байна.

Зөвлөгөөнөөр зорчигч тээврийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, хууль бус тээврийг таслан зогсооход мэргэжлийн байгууллагуудын оролцоо, зөрчил шалган шийдвэрлэх, зөрчлийн тухай хууль, хүнд даацын тээврийн хэрэгслээс авто зам, замын байгууламжид үзүүлэх нөлөөлөл, нөхцөл байдал зэрэг сэдвүүдээр мэдээлэл солилцлоо.

2016 онд Дорноговь аймгийн хэмжээнд 65 зам тээврийн осол гарсан бол 2017 онд 67 бүртгэгджээ. Ослын 30-40% нь Говьсүмбэр аймаг, Замын-Үүд чиглэлийн авто замд ихэвчлэн гардаг нь тогтоогдсон байна. Ослын шалтгаан нь жолооч нар үзэгдэх орчин хязгаарлагдсан үед хурд хэтрүүлдэг, хэт их ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцдог, бүрэн бус гэрэлтүүлэгтэй явдаг мөн бод бог мал мөргөх зэрэг тохиолдлууд зонхилж байна.

Тиймээс мэргэжлийн байгууллагууд цаашид хэрхэн хамтарч ажилласнаар хууль бус тээвэрлэлтийг зогсоож, иргэдийг аюулгүй тээвэрлэх, зам тээврийн зөрчлийг бууруулахад холбогдох байгууллагууд санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ онд Дорноговь аймгийн Айраг суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, Эрдэнэ суманд орон нутгийн төсвийн санхүүжилтээр босоо тэнхлэгийн авто замд хоёр постыг барихаар шийдвэрлэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here