Өнөөдөр (2018.02.15) Билгийн тооллын битүүн. Өвлийн адаг сар. Энэ өдөр монгол түмний хамгийн “завгүй” өдөр. Айл өрх бүр гэгээ тасрахаас өмнө тоос шороогоо гөвж, баярын зоогоо, идээ будаагаа бэлтгэдэг.
Түүнчлэн авто угаалгын газаруудад төмөр хүлэгээ “өнгө” оруулах гэсэн эрчүүл дугаарлана. байна. Баяр ёслолыг тохиолдуулан ийм төрлийн үйлчилгээ эрхлэгчид үнээ нэг өдрийн дотор “5000” төгрөгөөр нэмж, авто угаалгын үнэ өсчээ.
Тухайлбал, зарим газар жижиг тэрэг 20 мянган төгрөг, дунд гарын жип 30-40 мянга, их гарын жип 35-45 мянган төгрөгөөр угааж байна гэх мэдээлэл байна. Угаалгын газруудад уртаас урт дараалал үүссэн байдалтай байгаа юм.