Нүүр хуудас Нийгэм Ажил эхлэх цаг 08:00 болж, автобусны цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Ажил эхлэх цаг 08:00 болж, автобусны цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

1769
0
ajliin tsag
Ажил эхлэх цаг 08:00 болж, автобусны цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Энэ сарын 16-ны өдрөөс Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08:00 минут болгосонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орж байна.

Иймээс нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг өглөө 8:00 цаг болсонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт дараах өөрчлөлт хийгдэж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний бүх чиглэл өглөөний 6:45 цагт эхний автобус хөдлөхөөр төлөвлөгдсөн байдаг бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан хот орчмын болон алслагдсан 17 чиглэлд өглөөний эх авалтын цагийг 5-10 минутаар урагшлуулах зохицуулалт хийгдлээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 937 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилж байгаагаас өглөө 7:00 цагт 298 автобус буюу 32% , 7:30 цагт 730 автобус 78%, 8:00 цагт 897 автобус 96%, 8:30 цагт 925 автобус 99% үйлчилгээнд ажиллаж байхаар даалгавар төлөвлөгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here