Шүлхийгээр өвчилсөн мал оруулж ирсэн иргэн болон албан тушаалтанд хариуцлага тооцох шийдвэр гарлаа.
Тодруулбал шүлхийтэй мал тээвэрлэн оруулж ирсэн, хариуцлага алдсан иргэн, албан тушаалтнуудыг тогтоохоор нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар ажиллаж байгаа.
Шалгалтын хариуг ажлын тав хоногт гарган танилцуулж, хариуцлага алдсан иргэн болон албан тушаалтанд хатуу хариуцлага тооцохыг Нийслэлийн Засаг дарга үүрэгдлээ.