Нүүр хуудас Нийгэм 100 айл орчимд духан тус газраа буудуулсан байдалтай иргэн олджээ!

100 айл орчимд духан тус газраа буудуулсан байдалтай иргэн олджээ!

145
0
100 ail
100 айл орчимд духан тус газраа буудуулсан байдалтай иргэн олджээ!

Өнөөдөр буюу /2019-04-26/-ний өглөө 100 айлын автобусны буудал дээр эрэгтэй хүн духан тус газраа буудуулсан байдалтай амиа алдсан хэрэг гарлаа.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүүгээс тодруулахад “100 айл орчимд хүн нас барлаа гэх дуудлага мэдээлэл Шуурхай удирдлагын төвд ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу хэргийн газарт шуурхай очиход толгойноос нь цус гарсан байдалтай нас барсан эрэгтэй байсан. Одоогоор тус газрыг цагдаагийн хамгаалалтад аваад, хэргийн газрын үзлэг явагдаж байна. Талийгаач буудуулж нас барсан эсэхийг задлан шинжилгээгээр тогтооно. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа” гэсэн юм.

Эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач 40 орчим насны эрэгтэй байжээ. Шүүх эмнэлгийнхэн хэргийн газарт ажиллаж байна. Сэжигтэн хэргийн газраас оргон зайлсан учраас түүнийг цагдаагийн байгууллагынхан эрэн сурвалжилж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here