Энэ хаврын анхны бороо гуравдугаар сарын 19-нөөс 20-нд шилжих Говь-Алтай аймгийн Тооройд оржээ. Мөн 20-ны өдрийн 11.00 цагийн үед Баянхонгор аймгийн Хориултад бороо орсон тухай ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Хэдийгээр ойрын өдрүүдэд хүйтний эрч суларсан ч 21-нээс их хэмжээний нойтон цас орох төлөвтэй байгаа аж.
21-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-23-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар их хэмжээний нойтон цас орж, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүй байгаа тул тээвэрчид, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.