Нүүр хуудас Нийгэм Анх удаа орон сууц авсан болон оюутны төлбөрийн буцаан олголтын материал бүрдүүлэлт

Анх удаа орон сууц авсан болон оюутны төлбөрийн буцаан олголтын материал бүрдүүлэлт

289
0
tatwariin-butsaan-olgolt
Анх удаа орон сууц авсан болон оюутны төлбөрийн буцаан олголтын материал бүрдүүлэлт

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлдэг. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.12-т

-“Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг. Энэ дагуу орон сууц худалдан авах, орон сууцны барилга барихад зарцуулсан орлогыг татвараас чөлөөлдөг.

Хэрэв та амины орон сууц барьсан бол хөнгөлөлтөд хамрагдана. Ингэхдээ, хөрөнгийн үнэлгээ хийдэг мэргэжлийн байгууллагаар байшингаа үнэлүүлэх эсвэл байшин барьсан зардлынхаа тайланг баримтын хамт бүрдүүлж болно. Хэрэв цахимаар бүртгүүлэх бол харьяа татварын дүүргийн татварын хэлтсээс цахим бүртгэлийн нууц үг авах ёстой.

Татварын буцаалт авах хүсэлтэй иргэд 2019 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газар болон Дүнжингарав, Драгон, Оргил, Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хүлээн авна.

Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс хэвлэсэн байх шаардлагатай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here