Цагдаагийн байгууллагын албан хаагчдын дунд “Намар-Эрүүл цагдаа”, “Байгууллагын соёлыг дээшлүүлье”, “Unfriend хөдөлгөөн” нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд дундын зайн дугуйн тойрон аялалыг зохион байгуулжээ.
Алба хаагчдын ажил албандаа хандах хандлага, бие бялдар сэтгэлзүйн бэлтгэлийг хангах, ёс зүй, ур чадварыг дээшлүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор энэ сарын 21-нд зохион байгуулагдсан дээрх үйл ажиллагааны үеэр нэг талдаа 45 км зайд аялжээ.
Архангай аймгаас Төвшрүүлэх сум хүртэл аялж, иргэд олон нийтэд байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилан, соёл урлагийн болон сургалтын үйл ажиллагаа зохион байгуулсан байна.