Нүүр хуудас Нийгэм ДАРХАН: Орчин үеийн стандарт бүхий ТӨРӨХ ТАСАГ нээгдлээ

ДАРХАН: Орчин үеийн стандарт бүхий ТӨРӨХ ТАСАГ нээгдлээ

244
0
darhan-shine-toroh-tasag
Орчин үеийн стандарт бүхий ТӨРӨХ ТАСАГ нээгдлээ

Дархан-Уул аймгийн хувьд жилд дунджаар 2400 гаруй эхчүүд төрдөг. Нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг нь анх 1972 онд байгуулагдаж байсан түүхтэй. Харин өнөөдөр энэхүү амаржих тасаг орчин үеийн стандартын шаардлага хангасан 50 ортой зориулалтын байртай боллоо.

Тус тасгийн барилгыг улсын төсвийн 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жи Жи Ай” ХХК барьжээ. Амаржих тасгийг орчин үеийн стандартын шаардлага хангасан, зориулалтын байртай болгож байгаа нь эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчилгээ оношилгооны шинэ технологийг нэвтрүүлэх, эмч, эх баригч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, эхчүүд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн үйл явдал боллоо гэж эмч мэргэжилтнүүд болон Дархан-Уул аймгийн иргэд үзэж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here