Нүүр хуудас Нийгэм АТГ: Төрийн банкны удирдлагуудыг нэг сар саатуулна!

АТГ: Төрийн банкны удирдлагуудыг нэг сар саатуулна!

229
0
toriin-bank
Төрийн банкны удирдлагуудыг нэг сар саатуулна!

Төрийн банкны удирдах албан тушаалд ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийг АТГ-аас шалгахаар саатуулсан.

Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр саатуулагдсан хүмүүсийн нэг нь салбарын эрхлэгч, нөгөө хоёр нь хэлтсийн дарга албан тушаалтай байсан аж.

Уг асуудлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас дараах мэдээллийг өглөө.

Тухайлбал, Төрийн банкны экс удирдлага гэгдэх С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг тус бүр нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж гарсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here