Нүүр хуудас Нийгэм АТҮТ: Орон нутгийн замын нөхцөл…

АТҮТ: Орон нутгийн замын нөхцөл…

175
0
АТҮТ: Орон нутгийн замын нөхцөл...
АТҮТ: Орон нутгийн замын нөхцөл...
АТҮТ: Орон нутгийн замын нөхцөл байдлын мэдээ
Ойрын өдрүүдэд хүйтны эрч чангарч, өдөртөө -32 хэм, шөнөдөө -47 хэм хүртэл хүйтэрч байгаатай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвөөс улсын чанартай авто замуудын бүх чиглэлд байнгын хяналт тавин ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Элсэн тасархай-Хархорин чиглэлийн 336-333 км-ийн хооронд цасаар шуурч, зорчих хэсэг нарийссан тул “Хархорин-АЗЗА”-аас ухмалуудын шуурсан хэсгүүдийг цасыг шууж цэвэрлэж, зорчих хэсгийг чөлөөлж байгаа мэдээлэл ирлээ. Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн хатуу хучилттай авто замын 320-365 км-т зорчих хэсэг болон хөвөө цасаар бүрхэгдсэн, Эрдэнэт-Булган чиглэлийн хатуу хучилттай авто замын 12 км-т Зоон давааны зорчих хэсэг мөстсөн, Булган-Мөрөн чиглэлийн замын 27 км-т зорчих хэсэг нарийссан тул зорчигч, тээвэрлэгчид анхаарал болгоомжтой зорчино уу.
Мөн Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн хатуу хучилттай авто замын 112-113 км-ийн хооронд зорчих хэсэг мөстөж, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 79-89км, 34-37км-үүдэд зорчих хэсэг, хөвөө цастай, Улаанбаатар-Чойр чиглэлийн хатуу хучилттай авто замын 50-53км-т Хоолтын хөндлөнгийн давааны зорчих хэсэгт цас хунгарласан байсныг АЗЗА-аас хусалт хийж, цэвэрлэсэн байна.
Одоогоор зам, даваа хаагдаагүй, тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа хэдий ч дээрх чиглэлүүдэд цас зузаарч, зорчих хэсэг хүндрэлтэй, хальтиргаа гулгаатай байгаа тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлээр зорчигч, тээвэрчдийг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна гэж АТҮТ-өөс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here