Афганистан дахь Монгол цэргүүд “марш тактик”-ийн тэмцээнд түүчээлэв.
Тодруулбал Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байгаа олон улсын цэнхэр дуулгатнуудын дунд “Данкон-2018” марш тактикийн тэмцээн явагдлаа.
“Шинэ Кабул” цэргийн баазад болсон тэмцээнд 28 орны 249 алба хаагч оролцсоноос, Монголын баг тамирчид эхний 19 байрыг “завсаргүй” эзэлжээ.
АНУ-ын тэнгисийн цэргүүд болон Бундсверын бусад цэрэг дайчид Монгол цэргүүдийн араас 20-р байраас эхлэн барианд орсон байна.
Тус марш тактикийн тэмцээний зорилго нь цэргүүд хэрхэн бэлтгэл хангагдсаныг тодорхойлох томоохон шалгуур болсон байна.