Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байна.
Уг арга хэмжээний дагуу Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын нүүлгэн шилжүүлэлт, зохион байгуулалтын алба түр цугларах аюулгүйн есөн талбайгаас 2756 иргэнийг зургаан байршилд 48 тээврийн хэрэгслээр хүргэх ажиллагааг шуурхай зохион байгууллаа.
Мөн хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилалтад зургаан тээврийн хэрэгслээр 160 хүн тээвэрлэлээ. Дээрх үйл ажиллагаанд Авто тээврийн хяналтын 15 улсын байцаагч, 72 ажилтан, албан хаагч оролцсон байна.