УИХ-ын чуулганаар арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд найрамдах Монгол улс тунхагласны баярын өдөр болгон шийдвэрлэж, бүх нийтээр амрах шийдвэр гарсан билээ.
Энэ жилийн улс тунхагласны баярын өдөр бямба гараг буюу амралтын өдөр тохиож байгаа учраас Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баасан гарагт амраах шийдвэрийг гаргав. Тиймээс энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.