Нүүр хуудас Нийгэм Багануурт “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль” эхэллээ

Багануурт “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль” эхэллээ

147
0
gamshgaas_hamgaalah_surguuli
Багануур дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” өнөөдөр эхэллээ.

Багануур дүүргийн дүүргийн Засаг даргын А/344 дугаар захирамжийн дагуу Багануур дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” өнөөдөр эхэллээ.

Иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангид “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж, дүүргийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

Тус иж бүрэн сургуульд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах 7 алба, шуурхай команд, мэргэжлийн 24 анги, 60 аж ахуй нэгж байгууллагын нийт 641 алба хаагч 20 техник хэрэгсэлтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, сургуулийн удирдагчийн орлогч, штабын даргаар Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Эрдэнэчимэг болон дундын хянагчаар тус газрын болон нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын чиглэл хариуцсан мэргэжилтнүүд ажиллаж байна.

Тус иж бүрэн сургууль нь удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага сургуулиар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд үргэлжлэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here