Нүүр хуудас Нийгэм Багануур дүүргээс “Авлигын эсрэг сургалт-өдөрлөг” зохион байгуулжээ

Багануур дүүргээс “Авлигын эсрэг сургалт-өдөрлөг” зохион байгуулжээ

106
0
awligiin-esreg-odor-2019
Багануур дүүргээс "Авлигын эсрэг сургалт-өдөрлөг" зохион байгуулжээ

Багануур дүүргийн прокурорын газар Авлигатай тэмцэх газартай хамтран 2019 оны 06 дугаар сарын 27-нд авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, өдөрлөг зохион байгуулсан байна.

Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Одхүү сургалт, өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү сургалт зөвлөгөөний хүрээнд Авлигатай тэмцэх газар, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн прокурорын газар хамтран “Багануур-авлигагүй хот” уриалга, хөтөлбөрийг гаргахаар төлөвлөж байна.

Энэ нь улсын хэмжээнд анхны тохиолдол болох бөгөөд дүүргийн төр, захиргааны байгууллага, тэдгээрийн алба хаагч, албан тушаалтнуудыг авлигаас ангид байх урьдач нөхцлийг бүрдүүлэх, алба хаагчдыг чадавхижуулах, авлигаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох ажилд бодитой хувь нэмэр болох зэрэг олон талын нааштай үр дүн гарна гэж итгэж байна” гэжээ.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатар “Авлигаас ангид байх нь”, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Т.Гоцбаяр “Ашиг сонирхолын зөрчил ба албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт”, дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл “Төрийн албан хаагчдаас үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр тус тус мэдээлэл хийж, сэрэмжлүүлэг, гарын авлага тараажээ. Тус арга хэмжээнд төрийн байгууллагын 100 гаруй ажилтан, албан хаагч, иргэд оролцсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here