Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгалийн барагшуныг экспортлохыг хориглолоо. Үүнд түүхий болон хагас боловсруулсан аль ч хэлбэрээр хилээр нэвтрүүлэхгүй байхаар тусгасан байна.
2014 онд түүхий барагшуныг экспортлохыг хориглосон шийдвэр гарч байсан ч 2016 оны дөрөвдүгээр сард уг шийдвэрийг хүчингүй болгосноор зөвхөн өнгөрөгч онд гэхэд л 2335 тонн түүхий барагшуныг экспортолсон байдаг.
Манай орон ойролцоогоор 300 гаруй тонн цэвэр барагшуныг нөөцтэй болохыг МУИС-ийн эрдэмтэд тогтоогоод буй. Эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг уг түүхий эд нь урт хугацаанд байгалийн үзэгдлийн өөрчлөлтөөр хуримтлагддаг, нөхөн сэргээгдэх хугацаа урт тул манай орны нөөц шавхагдах, цаашид импортоор худалдан авах эрсдэл тулгарч болзошгүй тул дотооддоо боловсруулалт хийхгүйгээр гаргахыг хориглосон нь энэ аж.