Нүүр хуудас Нийгэм Баруун аймгуудын сумын ЗДТГ-ын дарга нар цэргийн бэлтгэл сургалтад оролцов

Баруун аймгуудын сумын ЗДТГ-ын дарга нар цэргийн бэлтгэл сургалтад оролцов

51
0
baruun-busiin-zasag-darga-nar
Баруун аймгуудын сумын ЗДТГ-ын дарга нар цэргийн бэлтгэл сургалтад оролцов

Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод 2019 оны зургаадугаар сарын 24-25-ны хооронд Баруун бүсийн аймгуудын сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарын “Цэргийн бэлтгэл сургалт” болж өнгөрлөө.

“Цэргийн бэлтгэл сургалт”-ыг Батлан хамгаалах яам, аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр 2 жил тутамд бүсээс сонгогдсон аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа, зорилт, салбарын хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх чиг үүргийг эрчимжүүлэх, сурталчлах уг сургалт нь 2005 оноос тасралтгүй зохион байгуулагдаж байна.

Хаалтын ажиллагаанд Батлан хамгаалах яамны СБТГ-ын дарга бригадын генерал Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, ҮБХИС-ийн профессор бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга Х.Тилеген, баруун 5 аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нар, бусад зочид, Баян-Өлгий аймагт байрлах Зэвсэгт хүчний ангиудын захирагч нар, сургалтад хамрагдаж буй бие бүрэлдэхүүн оролцлоо.

Батлан хамгаалах яамны СБТГ-ын дарга бригадын генерал Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд шинээр батлагдан хэрэгжиж бй Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлага та бүгдийн оролцоо маш чухал гэдгийг сануулж, сургалтаас авсан мэдлэг, мэдээллээ орон нутагтаа, ард иргэддээ сурталчлах, хэрэгжүүлэх нь чухалыг хэлээд Батлан хамгаалах яам та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлсэн.

Завхан аймгаас сургалтад хамрагдсан бие бүрэлдэхүүн сургалтын хугацаанд зохион байгуулагдсан бүхий арга хэмжээнд идвэхи зүтгэлтэй хамрагдсан. Тухайлбал сургалтын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан 2 төрлийн спортын нөхөрсөг тэмцээнд алтан медаль хүртсэн.

Мөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар Эрдэнэхайрхан сумын ЗДТГ-ын дарга Ц.Лхагвасүрэн “Дайчин алдар” III зэргийн медаль, Тэс сумын ЗДТГ-ын дарга Ц.Дашдэлгэр “Эх орны төлөө” II зэргийн хүндэт тэмдгээр, Нөмрөг сумын ЗДТГ-ын дарга Ц.Алтантуяа Баян-Өлгий аймгийн ИТХ-ын “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here