Нийслэлийн Засаг даргын А/861 дүгээр захирамжийн дагуу зохион байгуулагдсан “Авто машингүй өдөр” арга хэмжээнд дүүргийн Биеийн тамир, спорт хороо, Эрүүл мэндийн төв болон дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран оролцлоо.
Тус арга хэмжээний үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас зохион байгуулсан “Үзэсгэлэнт Улаанбаатарын цом” өртөөт марафонд дүүргийн 200 гаруй иргэн оролцлоо.
Түүнчлэн дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос иргэдийн дунд гир өргөх, 100 метрийн гүйлт, болон дээс тоглох гэсэн 3 төрлийн тэмцээн зохион байгуулсан бөгөөд эдгээр тэмцээнд дүүргийн 80 орчим иргэн хамрагдаж шилдгээ шалгаруулсан байна.