Монгол Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар Зарлигийн дагуу долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй ‘’Номын баяр’’-т БЗД-ийнхэн оролцож өөрсдийн номоороо үзэсгэлэн гаргаж, номын сангаа Нийслэлчүүддээ танилцуулж, Захиргааны хуулийн гарын авлага, танилцуулга хуудас тараасан байна.
Тус номын санд хамгийн сайн борлуулалттай байгаа уран зохиолын ном, иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг өгөх гарын авлагууд болон гадаад хэл суралцагсдад зориулсан ном ч байдаг юм.