~Тарваган тахал өвчний эсрэг вакцин хийж байна ~
Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2018 оны 07-р сарын 16-ны өдөр тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын ажлыг эхлүүлж, 15 сум, 3 албан байгууллага, аж ахуй нэгжийн 1127 иргэдийг дархлаажуулалтад хамруулаад байна.
Тус дархлаажуулалтын аян 07-р сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ. Иргэд та бүхэн идэвхтэй хамрагдана уу.
Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв