Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг дөнгөж сая өрөөнд нь хутгалсан хэрэг гарлаа.
Түүнийг хэн, юуны учир хутгалсан нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа нар хэргийн газарт ажиллаж буй юм байна.
~БЗД-ийн тамгын газрын дарга Б.Амартүвшинг ХУТГАЛЖЭЭ!~
Түүнийг хутгалуулсан тухай дуудлагыг тамгын газрын ажилчид нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж.
Түүнийг яаралтай тусламжийнхан ирж эмнэлэг рүү авч явсан байна.