‘Нийслэлийн Засаг даргаас дэвшүүлж буй “Нэг хот нэг стандарт’” зорилтын хэрэгжилтийг Баянзүрх дүүргийн хэмжээнд ханган ажиллах дэд ажлын хэсэг /2018-11-19/-ний өдөр хуралдлаа.
Дэд ажлын хэсэг тус зорилтын хүрээнд явган хүний замыг засварлах, чөлөөлөх, шинээр барих ажлын судалгааг хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх,
стандартад нийцсэн явган зорчигчийн замыг бий болгох талаар санал солилцож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсрууллаа.
Дүүргийн ажлын хэсэг сар бүрийн 20-ны өдөр Нийслэлийн ажлын хэсэгт тайлан мэдээгээ нэгтгэн танилцуулах тул дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт холбогдох албаны хүмүүст тухайн чиглэлийн дагуу үүрэг даалгавар өглөө.
Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга энэхүү зорилтыг ирэх оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл дэвшүүлсэн бөгөөд тус ажлын хүрээнд 2019 онд дүүргийн хэмжээнд нийт 17 хорооны 22 байршилд явган хүний зам тавихаар төлөвлөсөн байна.