Нүүр хуудас Нийгэм БЗД-т хоёр цэцэрлэг шинээр ашиглалтад орно

БЗД-т хоёр цэцэрлэг шинээр ашиглалтад орно

86
0
zasag-darga-Baysah
БЗД-т энэ онд хоёр цэцэрлэг ашиглалтад орно

НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг-Хүүхдэд ээлтэй дүүрэг” хөтөлбөр Баянзүрх дүүрэгт 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн.

БЗД-ийн Засаг дарга Т.Баясах болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар “Хүүхдэд ээлтэй дүүрэг’” зорилтын хүрээнд 2019-2020 онд Баянзүрх дүүрэгт хэрэгжих үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Дашрамд мэдээлэхэд Улаанбаатар хотын 10 хүүхэд тутмын нэг нь Баянзүрх дүүрэгт амьдардаг. Дүүргийн хэмжээнд Сургуулийн өмнөх боловсролд нийт хүүхдийн 73 хувь нь хамрагдсан бол Ерөнхий боловсролын сургуульд 99,8 хувьтай хамрагдаад байгаа юм.

Тиймээс Баянзүрх дүүргийн удирдлагууд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх дүүргийн 9,17 дугаар хорооны 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын ажлыг амжилттай дуусгаж сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын орчинг сайжруулж ажиллахаа илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here