Нүүр хуудас Нийгэм “Би хариуцлагатай ААВ, ЭЭЖ” зөвлөгөөн боллоо

“Би хариуцлагатай ААВ, ЭЭЖ” зөвлөгөөн боллоо

203
0
hariutslagatai AAW EEJ zowlogoon
“Би хариуцлагатай аав, ээж” зөвлөгөөн

“Би хариуцлагатай аав, ээж” зөвлөгөөнд Нийслэлийн есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэн, хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд, сургууль, хорооны нийгмийн ажилтнууд оролцов.

Энэ үеэр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий

“Нийслэлийн хэмжээнд нийт хүүхдүүдийг үл хайхрах асуудал нэмэгдээд байна. Эцэг эхчүүдийн хүүхдээ үл хайхрах байдал нь хүчирхийллийн суурь болж байна гэж үзэж байгаа. Хүүхэд маань пс тоглоомонд дончихлоо гэж эцэг, эхчүүд яриад байдаг. Энэ нь эцэг, эхчүүд хүүхдээ үл хайхарснаас гарч буй үр дагавар. Хүүхдийг зодож шийтгэдэг, хөдөлмөр эрхлүүлдэг, хаана юу хийж явааг нь мэддэггүй бол тэр хариуцлагагүй аав ээж. Тийм учраас “Хариуцлагатай аав, ээж” аяныг зохион байгуулж байна. Эцэг, эхчүүд бага насны хүүхдийг 21.30 минутаас өмнө унтуулж хэвшүүлээсэй гэж хүсч байна. Энэ нь хариуцлагатай аав, ээж байх эхний үндэс юм. Өглөө босоод хүүхдээ хичээлдээ явахад нь цайг нь бэлдэж өгч байвал, хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд авч байгаа бол энэ эцэг эхийн хариуцлага. Эцэг, эхчүүд хариуцлагатай байж чадвал хүүхдийг үл хайхрах байдал алга болно” гэв.

Мөн “Гэр бүлийн чанартай цаг” сэдвээр илтгэл тавьсан Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг

“2005 оноос эхлээд Монгол Улсад ухаалаг утас нэвтэрснээс болоод чанартай гэр бүлийн цагийн тоо улам багасч байна. Энэ нь хүүхдийн хүмүүжилд таван янзаар нөлөөлөөд байна. Тодруулбал ухаалаг утасны хэрэглээ нэмэгдсэнээс эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцах цаг багасч, улмаар хүүхэд өөрийгөө ойлгох, илэрхийлэх, найз нөхөдтэй болоход сөрөг нөлөө үзүүлж байна. Гэр бүлийн чанартай цагаа хүүхэдтэйгээ хамтдаа тоглох, ном унших, унтах үед нь тайвшируулах зэрэг зүйлийг хийж өнгөрүүлэх хэрэгтэй”

гэдгийг хэллээ. Түүнчлэн зөвлөгөөний үеэр хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх нь чухал болохыг онцолж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here