2017 оны 09 сарын 29-нд ХААХҮЯ-ны БТГ-ын дарга М.Энх-Амар, ХүҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг, ГХАХ-ийн дарга С.Занданбал болон бусад албаны төлөөлөл мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хянан магадлагаа явуулах БНХАУ-ын ӨМӨЗО-ны хилийн хяналт шалгалт, хорио цээрийн газрын бүтээгдэхүүний хяналтын байцаагч Лиү Жинхуа, ШӨЗО-ны мужийн хилийн хяналт шалгалт хорио цээрийн газрын мал малын гаралтай бүтээгдэхүүний гэрчилгээжүүлтийн хэлтсийн дарга Ван Лүбао, Эрээний боомтын хилийн хяналт шалгалт хорио цээрийн газрын дэд дарга Давшилт, Шандун нарыг хүлээн авч уулзлаа. Тодруулбал, Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хянан магадлагаа явуулах БНХАУ-ын эрх бүхий байгууллагын төлөөлөгчид долоон аймгийн 11 махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд энэ талаар харилцан санал солилцов. Уулзалтын эхэнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны хилийн хяналт шалгалт, хорио цээрийн газрын бүтээгдэхүүний хяналтын байцаагч Лиү Жинхуа “Манай багийнхан энэ 8 хоногийн дотор Монгол Улсын хот болон орон нутгийн нийт 36 мах боловсруулах үйлдвэрт хяналт магадлагаа хийлээ. Энэ хяналт магадлагааны үеэр Монголын мах боловсруулах үйлдвэрүүдийн чанар 2015 онтой харьцуулахад эрс сайжирсан байна” гэдгийг онцоллоо. ХХААХҮЯ-ны БТГ-ын дарга М.Энх-Амар “Монголын мах боловсруулах олон үйлдвэрүүд хяналт магадлагаанд орох хүсэлт тавьж байгаа. Богино хугацаанд үйлдвэрүүдийг хянан магадлагаа хийх боложгүй байгаа тул жилд хоёр удаа ирж ханалт магадлагаа хийлгэх хүсэлтэй байна” гэдгийг энэ үеэр илэрхийлэв.
Нүүр хуудас Нийгэм БНХАУ-ын хяналтын байцаагчид 36 мах боловсруулах үйлдвэрт хяналт магадлагаа хийлээ.