БНХАУ-ын Чиндао хотод олон улсын анхдугаар Shanghai Cooperation Organization (SCO) кино наадам 6-р сарын 12-18-ний өдрүүдэд Шандунг мужид болж өнгөрлөө.
Нийт 12 улсын 55 кино оролцсон бөгөөд 5 өдрийн турш үргэлжилсэн арга хэмжээнд 50,000 орчим үзэгчид шилдэг кино уран бүтээлүүдтэй танилцлаа.
Монгол Улсыг төлөөлж Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг зэрэг албаны төлөөлөл, “Солиот эх”, “Ээж”, “Чингисийн хүүхдүүд”, “Цагаан хадаг”, “Том 4 толгойт”, СУИС-ын РТМУИС-ын удирдлага, Өргөө кино театрын төлөөлөл, MNB-ын хэвлэл мэдээллийн төлөөлөл зэрэг 20 гаруй төлөөлөгчид амжилттай оролцлоо.
Соёл, урлагийн газрын удирдлагууд холбогдох арга хэмжээнд Монголын кино урлагийн талаар илтгэл тавьж танилцуулга хийсэн нь кино салбарын ач холбогдол өндөр байгааг харуулж байна.
Манай уран бүтээлчид, жүжигчдийн ур чадвар болон кино үйлдвэрлэл идэвхтэй явагдаж байгаад бусад орны төлөөлөгчид баяр хүргэж байсан нь онцлох зүйл байлаа.Уг кино наадмын нийт 6 төрөлд нэр дэвшиж өрсөлдсөн бөгөөд Монголоос “Солиот эх”, “Ээж” уран бүтээлүүд уралдаанд хэсэгт өрсөлдөж “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг МУГЖ И.Одончимэг хүртлээ.
~БНХАУ-ын SCO кино наадамд Монголын төлөөлөгчид оролцлоо~
Уг наадамд 12 орны шүүгчид шүүгчээр ажилласнаас Соёл урлагийн газрын дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Цэнгэл (PhD) ажилалаа.
Кино наадмын хүрээнд оролцсон уран бүтээлүүдээс сонгож БНХАУ-ын зах зээлд нэвтрүүлэх санамж бичгийг “Х-Түц” продакшины захирал Н.Онон зурсан байна. Хүлэгү Пикчерс мөн хамтран ажиллах санамж бичиг зурлаа.
Дараах кинонууд шилдэг шагналыг хүртлээ.
Шилдэг кино шагналыг БНХАУ-ын “Enter the Forbidden City”, Афганистаны “Mina Walking” Шилдэг найруулагч “Mina Walking”-ын найруулагч Yosef Baraki
Шилдэг кино зохиол Andrey Taratukhin болон Dmitry Lanchikhin зохиолчдын орос кино “Thawed Carp”, мөн Энэтхэгийн Mahesh Narayan болон P.V. Shajikumar “Take Off” кино.
Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг Киргизстан улсын Akylbek Abdykalykov “Night Accident” болон Казакстаны Toleubek Aralbai дүрээр “Little Prince of The Big City”.
Шилдэг эмэгтэй дүрээр Ишдоржийн Одончимэг “Солиот эх” киногоор шалгарч, мөн БНХАУ “Chinese film Our Time Will Come” киногоор Zhou Xun тус бүр шалгарсан байна.
Шүүгчдийн тусгай шагналыг Узбекстаны “Yo’L Bo’Lsin”, Тажикстаны “Air Safar”, Ираны “Mermaid”, Пакистаны “Punjab Nahi Jaungi” болон Беларусын “Tum-Pabi-Dum” кинонууд тус тус шалгарлаа.