Нүүр хуудас Нийгэм БОАЖЯ, МХЕГ хоёр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

БОАЖЯ, МХЕГ хоёр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

148
0

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Энэ  санамж бичигт БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү нар гарын үсэг зурлаа. Энэ үеэр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Монгол Улсын Үндсэн хуульд  газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтанд  байна. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэлд байдал алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг.  Иймд Байгаль орчны тухай хуулиар шаардлага хангасан байгаль хамгаалагчид Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгосон боловч  байгаль хамгаалагчийн орон тоо бага, ур чадвар хангалтгүй зэргээс шалтгаалан Захиргааны зөрчил буураагүй. Нөгөө талаас хяналт тавьж буй байгууллагуудын уялдаа холбоо хангалтгүй зэрэг нь нөлөөлж байгааг  дурдсан бөгөөд хоёр талын хамтын ажиллагаагаа улам бүр нягтруулах шаардлагатай байгааг хэлсэн юм.  МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү хоёр тал хүрээлэн буй орчныг хамгаалахад урьдчилан сэргийлэх буюу соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийж, хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдсан.  Ийнхүү хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар  байгаль орчны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болж, байгаль орчны салбарын бодлого, хууль эрх зүйн орчинг сайжруулах, хамтарсан хяналт шалгалтыг эрчимжүүлэх, хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчдад хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартыг сурталчлах, харилцан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, бодлогын зөвлөгөө өгөх тэргүүтэй олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм. Талууд хамтын ажиллагааныхаа зорилтод Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, байгаль орчны багц хуулиуд, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүрэм, журам, стандартыг удирдлага болгожээ. Дээрх хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх зорилгоор жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөө гарган дүгнэж, хамтран ажиллах юм. Мөн үеэр МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хүрээлэн  буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Ой, Ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа нарт байгаль орчны улсын байцаагчийн үнэмлэх гардууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here