Нүүр хуудас Нийгэм Богд ууланд бүгсэн зэрлэг нохдыг устгана!

Богд ууланд бүгсэн зэрлэг нохдыг устгана!

411
0
uuliin-zerleg-nohoi
Богд ууланд бүгсэн зэрлэг нохдыг устгана!

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулан дахь зэрлэгшсэн нохдыг устгах ажлыг зохион байгуулах гэж байна.

Тодруулбал, зэрлэгшсэн ноход Богд хан ууланд зугаалж яваа иргэд рүү дайрч, амьтдыг барих болсонтой холбогдуулан Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Байгаль орчны газар, Тохижилт үйлчилгээний газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран арваннэгдүгээр сарын 19-өөс эхлэн нэг сарын хугацаатай зэрлэгшсэн нохдыг устгаж эхлэх юм байна.

Зэрлэгшсэн нохой нь халдвар авсан амьтныг барих, сэг зэмээр хооллосон тохиолдолд гэрийн тэжээвэр нохойд халдвараа тархааж, улмаар энэ нь хүнд халдварлах эрсдэлтэй аж.

Богд хан ууланд нутагладаг амьтдын тоо толгойд ч нөлөөлөх эрсдэлтэйг албаныхан онцлож байна. Өнгөрсөн жил мөн дээрх ажлыг зохион байгуулсан.

Нохой агнах нэг сарын хугацаанд иргэдийг гэрийн тэжээвэр нохойгоо хамгаалж, хашаа хорооноос нь гаргахгүй байхыг зөвлөэ буй юм. Зэрлэг нохойг Нийслэлийн Тохижилт үйлчилгээний компанийн анчид агнахад нь Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан байршлыг нь зааж өгч туслах аж.

Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас энэ жил хийсэн томоохон судалгааны ажил нь ууланд байгаа зэрлэг нохдыг олон улсын аргачлалаар тоолоход 73 орчим зэрлэгшсэн нохой бий гэсэн дүн гарчээ. Жаргалантын ам, Арцатын аманд нохой илүү тархсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here