Монголын үзэгчдийг аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд гурван томоохон тоглолт хүлээж байна. Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор боллоо.
Айлчлан тоглолтын хүрээнд гурван томоохон үзүүлбэр төлөвлөсөн бөгөөд “Гала-концерт”, “Баргужин төхөм.
Эртний цуурай” домогт жүжиг, түүнчлэн оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт багтжээ. Орос-Монголын найрамдлын сарыг тохиолдуулан, Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг Оросын Холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулж буй юм.
Аравдугаар сарын 22-ны 19:00 цагт Соёлын төв өргөөнөө “Гала-концерт”-оор айлчлан тоглолтын салхийг хагална.
Удаах өдөр нь буюу аравдугаар сарын 23-ны 19:00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа “Баргужин төхөм. Эртний цуурай” домогт жүжиг тавигдах гэнэ.