Соёл урлагийн их сургууль өнгөрсөн жилээс нийт оюутнуудынхаа дунд “Бүтээлч оюутан” төслийн уралдааныг 2 удаа зарласан билээ.
Уралдаанд шалгарсан багууд нийт 43 сая төгрөгийн санхүүжилтийг авч, төслөө хэрэгжүүлэн амжилттай дуусгасан.
Энэ удаа “Бүтээлч оюутан-III” төслийн уралдаан дараах чиглэлүүдээр төсөл хүлээн авч, шалгаруулах юм.
1. Оюутны уран бүтээл, бүтээлч сэтгэлгээг дэмжих
2. Ёс зүйтэй нийгмийг бүтээх үйлсэд оюутны оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд зөв хандлагыг төлөвшүүлэх үйлсэд оюутны оролцоог хангах
3. Оюутны клубийн үйл ажиллагааг идэвхжүүлэх,
4. Сургалтын үр дүнг олон нийтэд таниулах, сурталчлах (PR)
5. Хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах
6. Гадаад хэлний мэдлэгийг сайжруулах, идэвхижүүлэх
Төслийн удирдамж: http://msuac.edu.mn/…