Нүүр хуудас Нийгэм Боловсрол Ерөнхий Сайд 6154 сурагчийн асуудлыг шийдвэрлэхийг үүрэгдэв

Ерөнхий Сайд 6154 сурагчийн асуудлыг шийдвэрлэхийг үүрэгдэв

122
0
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3 ээлжээр хичээллэдэг Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 65-р сургууль дээр өчигдөр орой 18 цагт очиж ажиллан албаныханд үүрэг даалгавар өглөө.
Нийслэлийн хэмжээнд 6154 сурагч 3 ээлжээр хичээллэж байна. Эдгээр хүүхдүүдийн хичээл орой 19 цагт тарж байгаагаас шалтгаалж хэд хэдэн хүндрэл бэрхшээл гарч байгааг багш ажилтнууд хэлж байлаа. Тухайлбал хүүхдүүд орой тарж байгаагаас зам тээврийн осолд өртөх магадлал нэмэгдэх, сургуулийн ойр орчмын гэрэлтүүлэг муу тул хүүхдүүд оройн цагаар айдастай харьдаг, нийтийн тээврийн хэрэгсэлээр явдаг сурагчдын хувьд автобуснууд буудлаа зарладаггүйгээс буруу буудалд буух улмаар төөрөх гэх мэт эрсдэлүүд байгааг хэлж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 65-р сургуулийн бага ангийн зарим сурагчидтай яриа өрнүүлсэн юм. Энэ үеэр хүүхдүүд хичээл тараад харих замдаа айдаг, мөн гэртээ оройтож очдог болохоор хичээлээ давтаж чадалгүй ядраад унтаад өгдөг тухай хэлж байлаа.

СХД-ийн 65-р сургууль дээр ажиллах үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх сургуулийн ойр орчимд аюулгүй байдлыг хангаж нэмэлт хүч тавьж ажиллахыг Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржид үүрэг болголоо. Мөн 154 багш, 140 ажилтан илүү цагаар ажиллаж байгаа боловч илүү цагийн нэмэгдэл урамшуулалд хамрагдаж чадахгүй байдалтай байна. Энэ асуудлыг төсвийн хуулийн хүрээнд зохицуулж багш, ажилтнуудын илүү цагийн хөлсийг олгох асуудлыг судалж хэрэгжүүлэхийг БСШУС-ын сайд Д.Цогзолмаад даалгалаа.
Ирэх онд улсын төсөв болон гадны байгууллагуудын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар нийт 93  сургуулийн барилга баригдаж эхлэнэ гэдгийг Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Барилгын дуусах хугацаа 2019 оны сүүлийн улирал гэж тооцохоор тэр хүртэл 3 ээлжээр хичээллэдэг байдал бүрэн арилахгүй. Гэхдээ бид сургууль баригдаж дуусахыг хүлээгээд зүгээр хараад сууж болохгүй. Үүсэж байгаа хүндрэл бэрхшээл, гарч болох эрсдэлийг урьдчилан харж шийдэж ажиллах ёстой, энэ ч үүднээс өнөөдөр өөрийн биеэр газар дээр нь ирж албаныханд үүрэг даалгавар өгч байгааг ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here