Зайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ сургуульд элсүүлэх боломжгүй малчдын хүүхдийг 7 наснаас нь сургуульд хамруулах боломжтой.
Энэ дагуу 2018-2019 оны хичээлийн жилд 1335 хүүхэд 7 настайдаа Ерөнхий боловсролын сургуульд хамрагдахаар болсон гэж Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны мэргэжилтэн н.Мягмар мэдээллээ.